Газар хөдлөлт болон цунами болж, эвдрэл сүйрлийн байдалд байгаа Фукушима атомын цахилгаан станцын ойролцоо далайн тайфун салхи болох магадлалтай байна. Эрдэмтэд цацраг идэвхт тоосонцор хэдэн арван км тархах аюулаас айж байгаа тухай Россия-24 мэдээллээ.
Цацраг идэвхт тоосонцрыг тараахгүйн тулд станцын блокуудыг полиэтилен хучилтаар хучиж байна. Цацраг идэвхийн хэмжээ станцын орчны ус болон хөрсөнд хэвийн хэмжээнээс 100 дахин их байгаа юм.
Япончууд эрчимжүүлсэн байдлаар тайфун салхинаас хамгаалах бэлтгэл хийж байгаа хэдий ч одоогоор бэлэн болоогүй байна.
Н.Тунгалаг