Энэ улиралд 7.4 оновчтой дамжуулалт дунджилж буй "Кливленд Кавалерс" багийн довтлогч Леброн Жеймс өчигдөр хуучин баг болох "Майами Хит" багийн эсрэг долоон оновчтой дамжуулалт өгсөнөөр NBA-н бүх цаг үеийн довтлон тоглогчдоос оновчтой дамжуулалт өгсөн тоогоороо хоёрдугаарт бичигдэж эхэллээ.
Түүний хувьд өнөөдрийн байдлаар 6114 оновчтой дамжуулалт өгсөн нь 1962-1978 оны хооронд "Бостон Селтикс" багт тоглож, 6114 оновчтой дамжуулалт өгсөн Джон Гавличекийн үзүүлэлттэй тэнцсэнээр хоёрдугаар байрт орж ирсэн юм. Харин Джон Гавличек, Леброн Жеймс хоёрын өмнө "Чикаго Буллз" багийн Скоти Пиппен 6135 оновчтой дамжуулалт өгсөнөөр тэргүүлж байгаа боловч Жеймс энэ улиралд 7.4 оновчтой дамжуулалт дунджилж байгаа бөгөөд 5-6 тоглолтын дараа Пиппений рекордыг эвдэж өөрийн байрлалдаа хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тамирчин болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn