Катя Зол Ануг дуурайв

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Катя Зол Ануг дуурайв

атя Зол брэндийн бүтээгдэхүүн гаргаж, өвөрмөц содон загвар төдийгүй өөрийн гоо сайхан төрхөөрөө богино хугацаанд хэвлэлийн баатар болоод авсан. Олон улсад зохион байгуулагдсан томоохон тэмцээн, арга хэмжээнд амжилттай оролцох болсон Г.Золцэцэг саяхан энэхүү чамин загварын гоёлоор гангарч ихэмсэг нь аргагүй зургаа татуулжээ.

Харин мөнөөх гоёлыг нь нэлээд хэдэн жилийн өмнө дуучин Ану буюу өдгөө ээж болоод удаагүй байгаа Ч.Уранхолбоо өмсч, өвөрмөц хэв маягийг илтгэсэн сонирхолтой зураг авахуулж байжээ. Ихэвчлэн өндөр, гоолиг бүсгүйчүүдийг “хувцаслах” дуртай загвар зохион бүтээгч Г.Золцэцэг шилдэг бүтээлүүдээ өөрийн биеэр өмсч сонирхуулдаг бөгөөд сонин сэтгүүлийн хуудсыг ч иймэрхүү сурталчилгаагаар чимж яваа. Гэхдээ энэ удаад тэрбээр огт өөр сонголт хийж, дуучин Анутай барьцан “алтан загас” болж хувирсан бөгөөд энэхүү гоёл тэдний хэнд нь илүү зохисон болохыг уншигчид маань төвөггүйхэн харьцуулах биз ээ.

– See more at: http://www.unen.mn/content/46211.shtml?alias=yellow#sthash.bPBpY8AM.dpuf

Өөрийн брэндийн бүтээгдэхүүн гаргаж, загварын ертөнцөд байр сууриа эзэлсэн Г.Золцэцэг буюу Катя Зол чамин загварын гоёлоор гангарч зургаа татуулжээ.

Харин мөнөөх гоёлыг нь нэлээд хэдэн жилийн өмнө дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өмсч, өвөрмөц хэв маягийг илтгэсэн сонирхолтой зураг авахуулж байсан байна.

Энэхүү гоёл тэдний хэнд нь илүү зохисон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж