“The Range Rover” компани түүхэндээ байгаагүй хамгийн өндөр үнэтэй “The Holland & Holland Range Rover” хэмээх тансаг зэрэглэлийн автомашиныг Их Британийн ангийн буу үйлдвэрлэлийн “The Holland & Holland” компанитай хамтран гаргаж байгаа бөгөөд компанийн 44 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн чамин хийцтэй загвар болж байгаа юм. Тэд уг гайхалтай төмөр хүлгээ гурван жилийн хугацаанд жил бүр ердөө 40 ширхгийг худалдаанд гаргах гэнэ. Харин үнийн хувьд 285 мянган ам.доллароос эхлэх бөгөөд хөдөлгүүр нь 500 морины хүчтэй ажээ. Мөн галт зэвсэг үйлдвэрлэгч компанитай хамтарч ажиллаж байгаа учир 43-277 мянган ам.долларын үнэ бүхий ангийн бууг багтаасан байна.
Б.ХОСОО
Эх сурвалж: www.mminfo.mn