Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
“Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцож байна.
"Алтан Дорнод Монгол" компани ивээн тэтгэгчээр оролцож байна.
С.ОТГОН