Монгол улсад мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан тус салбарын хамт олон энэхүү өдрүүдэд төрийн ордонд салбарын зөвлөгөөнөө хийж, ололт амжилтынхаа талаар ярилцаж буй билээ.
Мөн үүний зэрэгцээ мэдээлэл технологийн салбарын бүхий л байгууллагуудыг хамруулсан “ICT 90 EXPO” үзэсгэлэнг яармагийг “мишээл экспо” төв дээр 5 дугаар сарын 27-31 өдрүүдэд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр байгууллагууд өөрсдийн давуу тал болон ололт амжилтаа байгууллага хамт олонд сурталчилан олон төрлийн урамшуулал зарласан байна.
Цахим хуудас эрхлэгч болон байгууллага хамт олонд зориулан “Үндэсний дата төв”-өөс 6 сарын турш цахим хуудсаа үнэгүй байршуулах эрх олгож байна. Энэхүү боломжийг ашиглахыг хүсвэл мишээл экспо төвд байрлах Үндэсний дата төвийн павьлионд хүрэлцэн очно уу.