Сир Алекс Фергусон: Одоо ”Челси”-г гүйцнэ гэдэг хэцүү

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Сир Алекс Фергусон: Одоо ”Челси”-г гүйцнэ гэдэг хэцүү

Английн Премьер лигийн "Манчестер Юнайтед" клубын домогт дасгалжуулагч Сир Алекс Фергусон одоо лигийн хүснэгтийг тэргүүлж буй "Челси" клубыг гүйцнэ гэдэг боломжгүй зүйл хэмээн ярьлаа.

Тэрбээр "Одоо "Челси"-г гүйцнэ гэдэг бараг боломжгүй боллоо. Үүнийг хийхэд үнэхээр хэцүү байх болов уу, гэхдээ боломж байгаа. Премьер лигт энэ байтугай зөрүүг гүйцэж байсан тохиолдлууд байсан. Гэхдээ өрсөлдөгч нар нь "Челси"-гийн жолоог хэн атгаж байгааг мартаж болохгүй. Жозе бол удаан хугацаагаар ирсэн гайхалтай дасгалжуулагч. Тэр шинэ баг босгож, гайхалтай сонголт хийж, багаа ялалтад хөтөлж байна. Тэд эерэг үр дүн авчирч, хамгийн тогтвортой хөлбөмбөг үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадаж байна" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж