Олимпийн аварга уран гулгагчид сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга уран гулгагчид сүй тавьжээ

Олимпийн хошой аварга ОХУ-ын уран гулгалтын хос Татьяна Волосожар, Максим Траньков нар сүй тавьжээ. “Баяр хүргэсэн бүх хүнд баярлалаа. Бид хоёр үнэхээр сүй тавьсан. Үүнээс илүү зүйл хэлмээргүй байна. Учир нь энэ бидний хувийн амьдрал шүү дээ” гэж Максим Траньков мэдэгджээ.

Олимпийн аваргууд сар гаруйн өмнө Бали аралд хамтдаа амарсан бөгөөд шинж жилийн шөнө Максим Траньков сэтгэлт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм байна.

Харин тэмцээний хувьд бол тэд энэ улирлыг бүтэн өнжихөөр болсон. Учир нь Трнаьков гэмтлийн улмаас хагалгаа хийлгэсэн тул мөсөн дээр дахин гарах хугацаа болоогүй байгаа юм. Тэд 2010 оноос эхлэн хамтдаа гулгасан бөгөөд үүнээс өмнө 28 настай Татьяна Волосожар Украины нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог байсан.

Р.Гэгээ

trankov

trankov01

trankov02

 

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж