Америкийн "USA Today" сонин эхний нүүрэндээ Крымгүй Украины газрын зургийг нийтэлжээ. "Барууны орнууд Крымыг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэтэл барууны томоохон сонин нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрлөө" хэмээн "Foreign Policy" сэтгүүл мэдээлжээ.
"USA Today" сонины хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Одоогоор уг сонин эл газрын зургийг “санаатайгаар” нийтэлсэн үү, эсвэл алдаа гаргасан уу гэдэг нь тодорхойгүй байна. "USA Today" сонин нь АНУ-ын тэргүүн сонинуудын нэг бөгөөд Крымыг Украинд багтааж үздэг "The Wall Street Journal", "The New York Times" сонинуудын гол өрсөлдөгч юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР