“Челси” тэргүүлж, “Сити” нэхсээр байна

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

“Челси” тэргүүлж, “Сити” нэхсээр байна

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбай дээрээ “Эвертон” клубыг хүлээж авч, эцсийн мөчид 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 59 оноотой болж, тэргүүн байраа хадгалсаар байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 89 дэх минутад Виллиан оруулж, багтаа гурван оноо авчирсан юм.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Манчестер Сити” клуб энэ тойрогт “Сток Сити”-тэй тулж, 1:4-өөр буулгаж авсанаар улирлын 52 дахь оноогоо авлаа.  Талбайн эздээс нэр төрөө аварсан ганц гоолыг 38 дахь минутад Петр Крауч оруулсан юм.

Тэгвэл зочдоос Агуэро 33, 70 дахь минутад хоёрыг хийснээр 16 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.  Мөн 55 дахь минутад Милнер, 76 дахь минутад Насри нэгийг нэмжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж