Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг дуучид "Монголын алтан хоолойтнууд" тоглолтыг 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын Их театрын тайзнаа амжилттай тоглосон билээ. Тэгвэл энэхүү тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 19.00 цагаас тоглогдох гэж байна.
Уг тоглолтод Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг эгшиглүүлэх нь ээ.
Тоглолтод "Большой театр"- тоглосон хөтөлбөр УДБЭТ-ын симфони оркестртой, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нарын удирдлагаар эгшиглэх юм.
Ч.БОЛОР