Английн премьер лигийн 25 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч хоёр баг хожсон бол гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа багууд мөн тоглолтоо хийлээ. 24 тойргийн дараах байдлаар 45 оноотой гуравдугаар байрт бичигдэж байсан “Саутгэмптон” клуб энэ тойрогт “Вест Хэм”-ийг талбай дээрээ хүлээж авч, хуурай тэнцсэнээр хоёр оноо алдлаа.
Тэгвэл тэднийг оноо алдаж байх зуур “Манчестер Юнайтед” талбай дээрээ “Бернли”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсанаар, 47 оноотой болж, гуравдугаар байр руу дэвшиж орж ирлээ. Тоглолтын 6, 45 дахь минутад Крис Смоллинг хоёр гоол оруулсан бол 82 дахь минутад Ван Перси торгуулын цохилтоос нэгийг нэмж, гүйцээжээ. Харин зочдоос Ингз 12 дахь минутад нэр төрийн ганц гоолыг оруулсан байна.
Бусад тоглолтын үр дүн
Вест Бромович 2-0 Соунси
Кристал Палас 1-1 Ньюкасл
Эх сурвалж: www.mminfo.mn