Монголын шайбтай хоккейн холбооноос эр зоригийн спортын төрөл болох хоккейн спортыг хүүхэд, залуу үе, иргэдэд сурталчилж, хөгжүүлэх зорилгоор анх удаа Төр, засгийн баг-Бизнесийн багийн хооронд хоккейн шоу тэмцээнийг 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ням гаригт 14 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд төр, засгийн багийг төлөөлж УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцоно.
Бизнесийн багт аж ахуйн нэгж, компанийн захирлууд, менежерүүд оролцоно. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар Монголын шайбтай хоккейн холбоо шийдвэрлэжээ.
Л.ЦОГ