Жастин Капла өршөөл хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Жастин Капла өршөөл хүсчээ

“Саусгоби сэндс” компанийн гурван ажилтанд Монголын шүүхээс 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн  таван жил арван сар хорих ялаар шийтгэсэн. Тэгвэл АНУ-ын иргэн Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн захидал илгээсэн  байна.  Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад Жастин Каплагаас өршөөл хүссэн захидал одоогоор ирээгүй байгааг дуулгав.

“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудад ял оноосон хэргийг Эрүүгийн шүүхээр шийдвэрлэсэнд олон хүн эмзэглэж байгаа. Ялангуяа гадаадын шинжээчид, АНУ-ын Элчин сайдын яам энэ хэргийг хүний эрх зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн Монголын бизнесийн зөвлөл шүүхийн энэ шийдвэр Монголын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг сануулаад байгаа билээ.

 М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж