Европын бүхий л томчуудын төлөвлөгөөнд багтаад байсан Германы Бундеслигийн "Боруссиа Дортмунд" клубын хагас хамгаалагч Марко Ройс багтайгаа байгуулсан гэрээгээ шинэчиллээ.
Түүний хувьд өмнөх гэрээ нь ирэх зун дуусгавар болох байсан бөгөөд хэрэв шинэ гэрээ үзэглэж чадаагүй бол "Боруссиа Дортмунд" түүнийг үнэгүй явуулахад хүрээд байсан ч ийнхүү асуудал нэг тийш цэгцэрлээ.
Тэрбээр ийнхүү "Сигнал Идуна"-д 2019 он хүртэл хүчин зүтгэх бөгөөд багаасаа жилийн найман сая еврогийн цалинг авах юм байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар гэрээгээ шинэчилснээр "Дортмунд"-д 2019 оныг хүртэл хүчин зүтгэхийн тулд бус шинэчилсэн гэрээ байгуулснаар түүнийг үнэгүй явуулах эрсдэлээс сэргийлсэн явдал хэмээн үзэж байна.
Мөн хэрэв түүнийг сонирхож буй клубууд түүнийг авахаар санал илгээх аваас өмнөх гэрээний заалтанд тусгагдсан 25 сая гаруй еврог төлж авах байсан үнийн дүн улам өснө гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn