Возняцки &#34Sports Illustrated&#34 сэтгүүлийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Возняцки &#34Sports Illustrated&#34 сэтгүүлийг чимжээ

Дэлхийн чансааг нэг хэсэгтээ л тэргүүлж байсан Данийн теннисчин бүсгүй Каролин Возняцки усны хувцастайгаар Sports Illustrated сэтгүүлийг чимжээ.

Түүний “халуухан” зургууд уг сэтгүүлийн жилд нэг удаа хэвлэгддэг “Swimsuit Issue” тусгай дугаарт тавигджээ.

"Swimsuit Issue” сэтгүүлд зургаа авахуулна гэдэг үнэхээр сэтгэл догдлуулсан хэрэг хэмээн Возняцки твиттер хуудсандаа бичсэн байна.

Возняцки эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж, "Их дуулга" тэмцээн болох "Америкийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд хоёр удаа (2009, 2014) шалгарч байсан. Тэрээр WTA-гийн 24 тэмцээнд түрүүлсэн юм. Эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан чансаагаар тэрээр тавд бичигдэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж