Ф.Жэксон дахин 35 мянгаар торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Ф.Жэксон дахин 35 мянгаар торгуулжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос-Анжелес Лейкерс” багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон тоглолтын шүүлтэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө дахин 35 мянган ам.доллараар торгуулжээ. Энэ талаар NBA-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Стю Жэксон мэдэгдсэн байна. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр тоглолтын шүүх бүрэлдэхүүн, албаны хүмүүсийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилж, тоглолтын үр дүнд сэтгэл дурамжхан байгаагаа хэлээд, шүүх бүрэлдэхүүн учир дутагдалтай байсан талаар өөрийн бодлоо илэрхийлсэн нь ийнхүү торгуулах шалтгаан болжээ. Тэрбээр мөн энэ сарын эхээр дээрхийн ижил шалтгаанаар 35 мянган ам.доллараар торгуулсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж