Ардчилсан намд шинэ фракциуд шил, шилээ даран мэндэлж байна.
С.Баярцогт “Алтангадас”-аас гарч, “Соёмбо” фракци байгуулж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдэн МоАН фракцийг байгуулжээ. Эндээс харахад МоАХ хоёр хуваагдсан нь тодорхой боллоо.
УИХ дахь МоАХ-ны есөн кнопын дөрөв нь шинэ фракци үүсгэж, хоёр нь “Шонхор”-т урваснаар МоАХ-ны бүлэг дэх байр суурь ч ганхаж эхэллээ гэж хэлж болно.
О.САРНАЙ