Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Алтанганжуур 20000

Сар шинэ ойртож, сүм хийдийг зоригсод олшрох өдрүүд эхэлж байна. Шинэ сарын шинийн 15-нд багтан, зам мөрөө засч, ном айлдуулах гэсэн олны хөлд гандан, хийдүүд дарагдана.

Гэхдээ одоохондоо бол ихэнх хийдүүд эл хуль, хөл хөдөлгөөн багатай байна. Цагаан сарын дараа хөл тавих зайгүй шахам болдог Гандантэгчэнлин хийдэд гэхэд өчигдөр бараг л нам жим байв. Төв ганданд унших номын хамгийн үнэтэй нь болох Алтанганжуур 20000 төгрөг бол хамгийн хямд нь 500 төгрөг, дунджаар 1000 төгрөгийн үнэлгээтэй.

Зүүн хүрээ буюу Дашчойлин хийд ч ялгаагүй, хүмүүс сийрэг байна. Тэнд айлтгал ном бичдэг хоёр лам хүмүүсийг тосон уулзаж, хэрэгтэй мэдээллийг нь өгч байлаа. Тус хийд уншуулж буй айлтгал номондоо тогтсон тариф гаргадаггүй бөгөөд хүмүүс сүсэг бишрэлээрээ хандив, өргөл өгдөг уламжлал тогтоод уджээ. Бакула Рэнбүчигийн “Бэтүб” хийд ч мөн ялгаагүй. Ном айлтгалын тогтсон тарифгүй учир сүсэгтэн олон сүсэг бишрэлээрээ үйлчлүүлэх боломжтойг хэлж байв.

Хийдүүдийн ажиллах цагийн хуваарь:

  • Гандантэгчэнлин хийд: Өдөр бүр 09-17 цаг
  • Дашчойлонгийн хийд: Өдөр бүр 09-17 цаг
  • Бакула Рэнбүчигийн хийд: Хулгана өдөр амарна. Бусад өдөр 09-18 цаг хүртэл ажиллана.

Б.СОНИНБИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж