Камеруны Нигеритэй хил залгаа районд исламын "Боко Харам» бүлэглэлийн дайчид 12 хүнийг цаазалсан тухай Agence France-Presse мэдээлэв. Исламын дайчид 20 гаруй хүнийг барьцаанд авчээ.
"Боко Харам» шинэ чиглэлээр өөрийн үйл ажиллагааг идэвхжүүлсэнтэй холбогдуулан Бенин, Камерун, Нигер, Нигери, Чадын төлөөлөгчид тэдэнтэй тэмцэх тэмцэлдээ 8700 цэргийн албан хаагчийн хүчийг ашиглахаар шийдсэн байлаа. Сүүлийн дөрөв хоногийн дотор Нигерийн нутаг дэвсгэрт исламчууд гурван удаа халдлага хийгээд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР