Драмын дөрвөл “Үл таних эмэгтэй” дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл тус киноны найруулагчаар ажилласан Драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар “Хэний ч мэдэхгүй хайр” нэртэй хоёр дахь дэлгэцийн уран бүтээлээ хийхээр зохиол дээрээ ажиллаж байгаа гэнэ. Залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх шинэ киноныхоо агуулгыг сонгодог талаас нь хийх бөгөөд залуус хайрыг хэрхэн ойлгодог, хайраас үүдэн хэрхэн гэр бүл бий болдог талаар өгүүлэх аж. Тэрбээр кинонд тоглох жүжигчдээ хараахан сонгоогүй байгаа гэнэ.
А.Болд