“Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолд уран бүтээлчидтэй хамт “Шарталт-2” кинонд тоглосон жүжигчин сармагчин ирсэн нь гэрэл зурагчдыг хамгийн их баярлуулсан гэнэ. Капучин хэмээх уг сармагчин Холливудын “ахмад дайчид”-ын нэг ажээ. Капучин сармагчин “Шарталт”-аас гадна Стивен Спилбергийн “Индиана Жонс”, “Болор гавал” зэрэг хорь гаруй кинонд дүр бүтээсэн юм.
Найруулагч Тодд "Бид “Шарталт”-ыг үргэлжлүүлэхээр Бангкогийг сонгосон нь Лас Вегасыг сонгосон шалтгаантай адил. Энэ түм түжигнэж, бум бужигнасан газарт л хачирхалтай олон зүйлстэй учирч болно” гэжээ.
“Алтан бөмбөрцөг” кино наадмаас “Шарталт” инээдмийн киноны төрөлд шилдэг киноны шагнал хүртсэн юм. “Шарталт-2” кино энэ сарын 26-наас эхлэн Британийн кино театруудаар гарч эхлэх юм байна.