Рахим Стерлинг “Ливерпүүл”-ээс явж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Рахим Стерлинг “Ливерпүүл”-ээс явж магадгүй

Английн алдарт “Ливерпүүл” клубын залуу хагас хамгаалагч Рахим Стерлингийн ирээдүй хэрхэх нь бүрхэг байна. Түүнийг Английн том багууд болоод “Реал Мадрид” клуб сонирхож байгаа юм. Харин “Ливерпүүл” багийнхаа ирээдүй болсон гол тоглогчтой гэрээ байгуулахаар оролдож байгаа.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Стерлинг багийнхаа санал болгосон шинэ гэрээнээс татгалзсан байна.  Өмнө нь санал болгосон гэрээнээс татгалзсан ч шинэчлэн сайжруулсан гэрээг ч бас хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Тэгэхээр “Улаанууд” дахин сайжруулж, шинэ гэрээ санал болгох, эсвэл өөр баг руу явуулахаас өөр сонголтгүй болох нь.

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж