Эрээн, Замын-Үүдийн гаалийн бүсээр хайрцганд нуугдсан иргэн хил нэвтрэх гэж байгаад амиа алдсан хэрэг гарсныг бид өчигдөр мэдээлсэн. Талийгаач БНХАУ-ын хил нэвтрэхээр цаасан хайрцганд нуугдаж, агааргүйтэн бүтэж амь насаа алдсан гэсэн таамаг гараад байгаа юм. Энэ сарын 2-ны өдөр гарсан эл хэргийн талаар тодруулахаар ГЕГ болон Замын-Үүдийн гаалийн газарт хандсан боловч “Биднийг цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хориглосон. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас ийн хориглоод байна” гэсэн хариу өглөө.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр талийгаач нь бичиг баримтгүйн улмаас хайрцганд нуугдсан байх магадлалтай гэнэ.
Д.ЦЭЭЛ