Цагдаагийн алба хаагчид &#34Нарантуул&#34 захад ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчид &#34Нарантуул&#34 захад ажиллав

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар дөхөхөөр хүмүүс сар шинийн бэлтгэл хийх гэж худалдаа үйлчилгээний төв, зах руу олноороо очдог. Олны хөл нэмэгдэхтэй зэрэгцээд  хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид "Нарантуул" худалдааны төвд эрчимжүүлсэн арга хэмжээ авчээ.

"Нарантуул" худалдааны  төвийн цагдаагийн хэлтсийн хулгайч нарын судалгаанд байдаг 16 хүнийг хүмүүсийн хөл  хөдөлгөөн ихэсдэг 12-18 цагийн хооронд түр саатуулан, хулгайн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг найман  эрэгтэй, найман эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулахаар болсон байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хөндөн томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж  байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж