ОАТ-ыг төгрөгт шилжүүлсэн нь иргэдэд ашигтай

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

ОАТ-ыг төгрөгт шилжүүлсэн нь иргэдэд ашигтай

Автомашины гаалийн онцгой албан татвар /ОАТ/-ыг ам.доллараар тооцож байсныг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох шийдвэрийг гаргасан билээ.

Ингэснээр автомашин импортлогч аж ахуйн нэгж, иргэдэд багагүй хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хууль эрхзүйн хэлтсийн улсын байцаагч Ч.Тамираас тодрууллаа.

-ОАТ-ыг төгрөгөөр тооцсоноор иргэдэд их хөнгөлөлттэй шийдвэр болсон. Автомашины ОАТ 500-13000 ам.доллар байдаг. Түүнийг урьд нь тухайн өдрийн Монголбанкны ам.долларын албан ханшаар тооцож авдаг байсан. Өнөөдөр л гэхэд Монголбанкны албан ханш 1946 төгрөг байна. Тэгвэл 13000 ам.долларын ОАТ төлөх иргэн хуучны хуулиар 25 сая төгрөг төлөх байсан бол шинэчилсэн хуулиар 18 сая төгрөг төлөх болж байгаа юм. Ингэхээр иргэдэд ашигтай байгаа биз дээ. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ОАТ-ыг төгрөгөөр төлж эхэлснээр 250 мянган төгрөгөөс зургаан сая 500 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа.

-Өмнөх ам.доллараар тооцдог ханшаа хэрхэн яаж хөрвүүлсэн гэсэн үг вэ?

-Шууд автоматаар 1450 төгрөгөөр хөрвүүлээд төгрөгт шилжүүлсэн байгаа.

-Хүмүүст ашигтай нь сайн хэрэг боловч гаалийн татвар бүрдүүлэлтэд цоорхой гарах юм биш үү?

-Төсөвт ашиггүй ч иргэдэд чиглэсэн шийдвэр л дээ.

 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж