“Оскар” шуудангаас залхжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

“Оскар” шуудангаас залхжээ

Америкийн кино академийн шагнал “Оскар”-ын эздийг шалгаруулахын тулд саналыг шуудангаар авдаг цаг ард хоцорчээ. Санал хураах цахим системийг ашиглах болсон талаар  Америкийн кино академийн санал хураах зөвлөлийн гишүүд мэдэгджээ. Санал хураах цахим системийн үр дүн Америкийн кино академийн ” Алтан бөмбөрцөг”-өөс “Оскар”-ын наадмуудаас харагдах гэнэ. Гэвч ирэх жилийн “Оскар”-ын наадмын тов хэдийн гарсан тул 2013 оноос нааш ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй ажээ. Кино академийн  шилдгүүдийг шалгаруулах санал хураах одоогийн системээр нэр дэвшигчдийн саналуудыг арванхоёрдугаар сарын 27-оос өмнө Кино Академийн онцгой 6,000 гишүүдэд шуудангаар илгээдэг байна.  Шилдгийн шилдэгт нэр дэвшигчийн саналын хоёрдугаар сарын 1-нээс өмнө илгээхэд хариу нь гурван долоо хоногийн дараа мөн л шуудангаар ирдэг ажээ. 

2004 онд Их Британийн үзэгчдийн саналтай шуудан замдаа саатаж, санал хураах үйл явцад саад учирч байжээ. 



Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж