Ээж байх уу, эхнэр байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Ээж байх уу, эхнэр байх уу?

Хүүхнүүд эрчүүдийг насанд хүрээгүй ээжийн эрх жаахан хүү мэтээр төөсөөлөх нь элбэг. Тэр жаал гэхдээ хэзээ ч том болдоггүй жаал. Хувцсаа хаа тааралдсан газраа шидэлж, гэр орны ажилд туслахгүй, алдаа хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин эмэгтэйчүүдийн тархи ээжийн үүргээ биелүүлэх өгөгдлийг автоматаар өгдөг. Хувцас хунарыг нь угааж, хоолыг нь хийн, өвдвөл асарна. Ээжийн хайранд дэндүү хөлбөрч өссөн хөвгүүд гэрийн ажилд тун муу эр хүн болж төлөвшдөг. Тэгээд ээж шигээ хүүхнүүдэд татагдаж эхэлдэг. Яг л ээж шиг нь түүнийг халамжлах тийм эмэгтэйг хүсдэг. Хүүхнүүд ч эхэндээ эр нөхрийнхөө ээж байх үүргийг тун аз жаргалтай биелүүлдэг. Тэгээд энэ үүрэг нь хэзээ ч үл дуусах үүрдийн үүрэг гэдгийг ухаармагц байдал өөрчлөгддөг. Тиймээс хэрэв чи нөхөртөө ээж шиг нь хандаад л байвэл тэр чамайг ээж шигээ л байлгахыг хүснэ. Цаг үргэлж халамж нэхнэ. Чи түүний нүдэнд ээж л харагдана. Тэгээд ямар ч эр хүн ээжийгээ сексийн нүдээр хардаггүйг ойлгоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж