Мейвезер: Энэ тулааныг дэлхий дахинд бэлэглэх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Мейвезер: Энэ тулааныг дэлхий дахинд бэлэглэх ёстой

Мейвезер: Пакьяо бид хоёр энэ тулааныг дэлхий дахинд бэлэглэх ёстой

“Зууны тулаан” хэмээн нэрлэгдээд буй Флойд Мейвезер-Мэнни Пакьяогийн тулаан энэ хавар болох нь гарцаагүй болжээ. Мэргэжлийн боксын рингэнд ялагдаж үзээгүй, орчин цагийн боксын хамгийн хурц од Флойд Мейвезер Филиппиний Мэнни Пакьяотой тулалдахыг хүсч буйгаа инстаграмдаа өгүүлсэн байна.

maywe

“Хүрсэн бүх амжилтынх нь төлөө Пакьяод би баяр хүргэмээр байна. Тэр үнэхээр сайхан замналтай тамирчин. Би ч бас түүнтэй адил гайхалтай замналтай. Гэхдээ бид хоёр боксын спортоо орхихоос өмнө дэлхий дахинд энэ тулааныг бэлэглэх ёстой гэж бодож байна.

Би Мэнни Пакьяод хандан энэ тулааныг дэлхий дахинд бэлэглэе гэж хэлсэн” хэмээн Флойд Мейвезер өгүүлжээ.

“Зууны тулаан”-ыг ирэх тавдугаар сарын 2-ны хавьцаа товыг нь тогтох магадлал өндөр байгаа юм. Тус тулааныг Арабын тэрбумтнууд 200 сая ам.доллараар байлахад бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Хоёр боксчны харилцан тохиролцсоны дагуу энэхүү бай шагналыг хуваах бөгөөд Флойд Мейвезер огт ялагдаагүй, орчин цагийн боксын брэнд тул бай шагналын 60 хувийг буюу 120 сая ам.долларыг ялсан ч, ялагдсан ч хүртэхээр хоёр тал тохиролцож магадгүй байгаа ажээ.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж