Нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын багагүй хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй ажээ. 1-5 хүртэлх насны хүүхдийн дунд түлэгдэх, угаартах, хахах, өндрөөс унах зэрэг ахуйн осол удаа дараа гарч гарч, хүүхдийн эндэгдлийн шалтгаан болсоор байгаа аж. Тиймээс өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор НЭМГ-аас “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд өнөөдөр “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт зохион байгуулах юм байна. Энэ удаагийн сургалтад Чингэлтэй дүүргийн өрхийн эмч нар хамрагдах бол ирэх гуравдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд бусад найман дүүргийн эмч нарыг хамруулахаар хуваарь гаргажээ.
Д.ЦЭЦ