Данийн кино найруулагч Ларс Вон Триерийн бүтээлийг Каннын олон улсын кино наадам хүлээн авч, нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Гэвч тэрбээр цаашид киногоо бүтээсээр байх болно гэдгээ амласан байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр Ларс Вон Триерийн Гитлерийн тухай хэлсэн үгнээс болж кино наадамд оролцох эрхийг нь хассан аж. Тэрбээр энэ тухайгаа "Хэрэв миний алдаж хэлсэн үг хэн нэгнийг гомдоосон бол би өршөөл гуйж байна. Би маш тэнэг алдаа гаргалаа” гэжээ. Тэрбээр хэвлэлийн хурал дээр Гитлерийг өрөвддөг гэж хэлсэн юм. Каннын олон улсын кино наадамд Ларс Вон Триерийн “Меланхолик” кино “Алтан дал мод”-ны шагналд нэр дэвших магадлал өндөр байсан ажээ. Түүнийг киногоо нэр дэвшүүлж үлдээхийн тулд хэвлэлийн хурлыг цуцална гэж шүүмжлэгчид үзэж байсан боловч тэрбээр өөрийгөө буруу ойлгуулснаа залруулахыг хүсчээ.