АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама одоо өөрийн орныг “хүчирхэг”, шинэ зууны “тааламжтай нөхцлийг ашиглах”, “энэ аюулгүй биш ертөнцийн эрсдлүүдээс өөрийн сонирхлыг хамгаалахад” илүүтэйгээр бэлэн гэж үзэж байна. Эдгээр сурталчилгааний сэдвээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийн тухай түүний илтгэл эхэлжээ.
"Хүч түрсэн хошуучлал”
Цагаан ордон боловсруулан хоёрдугаар сарын 6-нд тараасан баримтад “Америкийн хүч түрсэн хошуулчлалыг” тунхагласан байна.
Урьдатгал үгээс гадна түүнд “аюулгүй байдал”, “цэцэглэлт”, “үнэт зүйлс, “олон улсын эрх журам” гэсэн бүлгүүд багтаж байна. Эхний бүлэгт нь АГУ-ын үндэсний батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмын аюултай тэмцэх, цаг уурын өөрчлөлт, даяарчлалын аюулгүй байдлыг хангах талаар өгүүлжээ.
Хоёрдугаар бүлэгт нь эдийн засгийн ба эрчим хүчний аюулгүй байдал, шинжлэх ухаан техникийн дэвшил, инноваци, даяарчлалын эдийн засгийн эмх журам, явуудалтай тэмцэх асуудал багтлаа. Үнэт зүйлсийн талаар бол түүнтэй уяалдаатайгаар хувийн амьдралаа бүтээх урилга мөн “үүсэн хөгжиж буй ардчиллыгдэмжих”, “олоныг хамаарсан хорлонг таслах асуудлууд тавигдав. Олон улсын эмх цэгцийн бүлэг нь Ази, Номхон далай, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африк, Хар Африк, Америк тив гэсэн бүс нутгийн шинжээр бүтсэн байлаа.
“Төгсгөл” бүлэгт нь онцлохдоо “америкийн хошуулалыг дэмжин бэхжүүлэхээр” заажээ Түүнийг хүч түрсэн байдлаас санаачлагатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Бидний болон холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийсэн ямар ч дайснуудыг барин зогсож бут ниргэх болно” хэмээн баримтыг зохиогчид мэдэгдээд “Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний лидерлэж байгаа үеэр бүрэлдэн тогтсон олон улсын систем нь цаашид Америк болон бүх дэлхийд сайнаар үйлчилсээр байх болно” хэмээн хэлж байна.
Сөргөлдөөнийг цэргийн хүчээр дэмжигдсэн дипломатын аргаар зохицуулах
АНУ нь олон улсын сөргөлдөөнүүдийгтаслан зогсоохыг эрмэлзэх болно. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд “цэргийн хүчээр бэхжигдсэн өөрийн дипломати болон лидерлэлтдээ тулгуурлах болно” гэж баримтад өгүүлсэн байна.
Өнөөдрийн сөргөлдөөнүүдэд Украиныг оруулсан ба ирээдүйн сөргөлдөөны бүсээр Солонгосын хойг, газар нутгийн маргаантай Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгисийн районыг оруулсан байна. Оросын талаар бол тэд “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал байдал тусгаар тогтнолыг зөрчдөг”, “өөр хөрш орнуудад дайнчаар хандан” олон улсын хэм хэмжээг аюултай болгож байна гэжээ.
Гэхдээ АНУ-ын гол аюулыг шинэчлэгдсэн стратегийг бүтээгчид нэрлэхдээ нэн түрүүнд “Аль-Каида”, “Исламын улс” террорист бүлэглэлүүд гаргаж байна гэв. “Сүүлийн үед сүйрлийн үр дагавар дагуулах террорист занал багассан ч алга болгоогүй” гэж баримтад өгүүлэв.
Баримтад Ирак, Сири дэх террорист бүлгүүдтэй АНУ тэмцлээ явуулна мөн Иракийн арми ба Сирийн төвийг сахисан баримтлалтай отрядуудыг бэлтгэхэд туслана гэж өгүүлжээ. Сирийн сөрөг хүчин нь ИУ бүлэглэл болон ерөнхийлөгч Башар Ассадын цэрэгтэй зэрэг сөрөн зогсож буйг илтгэлд онцоллоо. Сирийн засгийг улс төрийн бусад хүчний төлөөлөлтэй хүчинд шилжүүлснээр Сирийн иргэний дайн найдвартайгаар төгсөнө гэж тэнд заажээ.
Шинэ стратеги нь АНУ-ын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх эрмэлзлийг нь гаргасан байна. “Тоогоор цөөн гэхдээ бүхий л үзүүлэлтээр дэлхийд хамгийн хүчтэй байх ёстой” гэж Зэвсэгт хүчнээ тэнд тодорхойлов. Мөн АНУ үй олноор хөнөөх зэвсгийн тархалтад эсэрэг зогсох шаардлагтайг тэнд заалаа. Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь талаар хэлэлцээр байгуулахыг чухалыг онцолсон бөгөөд өөрийн цөмийн зэвсгийг Оростой байгуулсан Стратегийн зэвсгийн хязгаарлах гэрээнийхээ дагуу хорогдуулна гэжээ.
“Нийтийн орон зай кибер орчин, сансар, агаарыг бүх улс шударга тэнцүү ашиглахын төлөө АНУ тэмцэхээр стратегид тусгагджээ. Эбола вирус зэргийн халдварт өвчинтэй тэмцэхэд олон улсын хүчин чармайлт хэрэгтэйг тэнд цохон иэмдэглэв.
Эдгээр зорилгуудыг биелүүлэхэд АНУ өөрийн холбоотнууд нэн түрүүнд НАТО-гийн гишүүн орнуудад тулгуулах ажээ.
"Оросын түрэмгийлэл" "ноцтой өдөөлтүүдэд" багтлаа
Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэг зурагдсан урьдатгал үгт нь Оросын түрэмгийлэл гэгчээ “Үндэсний аюулгүй байдалд заналхийсэн ноцтой өдөөлтүүдийн” тоонд оруулжээ. “Тэр нь хэт даврагч хүчирхийлэл ба өөрчлөгдөн хувирч буй террорист аюул”, “кибер аюулгүй байдлын салбарын өдөөлт”, “цаг уурын өөрчлөлтийн худсаж буй үр дагавар”, “халдварт өвчин” зэрэгтэй зэрэгцэн тавигдлаа.
Түрэмгийлэл, террор, халдварт өвчиний эсрэг зогсох тэмцлийг АНУ манлайлж байгааг Обама онцолсон юм. Террор, өвчинтэй тэмцэхээс гадна АНУ холбоотнуудтайгаа хамт тохиролцон хатуу хориг арга хэмжээг Оросын эсрэг явуулж буйг тэрээр хэлсэн байв.
Ийм маягаар АНУ-ын стратегийн шинэ баримтад Орос бараг хориод удаа дурьдагджээ. Эрчим хүчний аюулгүй байдлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нэг чиглэл гэж заасан баримтад тэр нь Оросын нийлүүлэлтийн хамаарлыг бууруулах ёстой гэж орсон байлаа.
Шинэ баримтад олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа орнуудад хоригийн шахалт дарамтыг үзүүлэх бодлого барина гэжээ. АНУ нь хоригийг НҮБ-ын хамт мөн өөрөө бие даан явуулахболно гэдгийг онцлон заасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР