Зоорь аймшгийн өгүүллэг

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Зоорь аймшгийн өгүүллэг

.. Нэг их цас мөс болоогүй хэрнээ хүйтэн
жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр байлаа. Хотын төвөөс нэлээд
зайдуу оршуулгын газрын хаяаг залган өч төчнөөн айл өрхүүд түрэн

орж иржээ. Үхэгсдийн хотод голомтоо асаасан эдгээр айл өрхүүдийн аж
амьдрал нэг өөдлөхгүй байгаа мэт.  

Галсангийнх энэ жил мөн
“Үхэгсдийн хот”-ын хаяаг дэрлэн буусан айлуудын тоог нэгээр нэмжээ.
Эхнэр арван настай охин хоёрынхоо хамт амьдардаг тэрээр угийн сүсэг
бишрэлгүй нэгэн. Санасны бодоход овоо том хашаатай болсондоо баахан
олзуурхаж ирэх жилээс хэрхэн яаж одоо байгаа дээрээ нэмээд хэд хэдэн
байшин барих тухай төлөвлөгөө толгойдоо зохионо. Галсан энэ жил 34 нас
хүрч байгаа, өндөр нуруутай, биерхүү өндөр улаан хүрэн царайтай нэгэн
аж. Шулуун цэх хамар, зоримог бээрийн бага зэрэг онигордуу нүд нь түүний
бусдад таалагдах гол сэжүүр болдог болов уу гэлтэй. Түүний спорт
хэлбэртэй засуулсан тачирхан үс нь өөрт нь гайхалтай зохисон байх агаад
хулгар чих нь барилдаж ноцолддог нэгэн байсныг нь гэрчилнэ. Харин эхнэр
Хэрлэн нь намхавтар нуруутай, давхраатай алаг нүдтэй, далыг нь даван
ургаж буй өтгөн хар үстэй, тэр нь өөрт нь тун чиг зохисон царайлаг
бүсгүй аж. Ийнхүү Галсангийнх шинэ газарт бууж юм хумаа цэгцэлсээр нэг л
мэдэхэд харуй бүрий болжээ. 

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж