Хятадад тэрбумтан Лю Ханыг цаазаллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Хятадад тэрбумтан Лю Ханыг цаазаллаа

БНХАУ-ын Хубэй мужийн шүүх тус улсын уул уурхайн томоохон “Hanlong Group” корпорацийн тэргүүн асан тэрбумтан Лю Ханыг гэмт хэргийн мафийн бүлэглэл үүсгэж санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан бөгөөд өнөөдөр өглөө цаазаар авах ялыг гүйцэтгэх тушаал гаргасан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Тушаал гарангуут Лю Хантай хамт түүний ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг таван хамсаатныг тэр даруй цаазалсан байна.

 

Тэд бүгд 1993 оноос эхлэн хийгдсэн цуврал гэмт хэрэгт буруутан гэж яллагдсан юм. "Хужунь" гэх (Forbes-ын адил) хятад сэтгүүлийн чансаагаар Лю Хан 2013 онд Хятад баячуудын жагсаалтын 230-д эрэмбэлэгдсэн байлаа,

 

Ажиглагчид Лю Ханын хэрэг нь Коммунист  намын дээд удирдлагад байсан Жоу Юнкантай холбоотой байх гэж үзэж байна.

 

Хятад даяар дуулиан тарьсан энэ хэрэгт нийтдээ 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, таван хүн хоёр жил хоригдсоны дараа цаазлуулах, дөрөв хүн бүх насаараа хоригдох, 22 хүн янз бүрийн хугацаагаар хоригдох ял тус тус сонссон ажээ.

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж