Мисс Б.Бадамцэцэг дахиж кинонд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Мисс Б.Бадамцэцэг дахиж кинонд тоглохгүй

"Нээг хоёрын гураваа! Хүсэл биелэдэг…" нэртэй инээдмийн  шинэ кино кинотеатруудын дэлгэцнээ гараад долоо хоног болж байна.  Уг киног “Wizard production”, “NTV”, “Orange” театр болон “Logic film” хамтран бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь “Нээг хоёрын гураваа! Хүсэл биелэдэг…” кинонд “Miss Mongolia-2010” наадмын ялагч, мисс Б.Бадамцэцэг тогложээ. Тэрбээр өмнө нь “Хэцүү анги” нэртэй уран сайхны кинонд Гэрэл хэмээх охины дүрийг бүтээж олонд танигдсан. Түүнтэй хамт  Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин А.Ганчимэг, Ш.Доржсүрэн, А.Төгсбаяр, О.Долгор,Б.Тамир,О.Дөлгөөн нар тоглосон байна.

Дашрамд дуулгахад мисс Б.Бадамцэцэг нь ойрын хугацаанд дахин кинонд тоглох бодолгүй байгаа гэнэ. Тэр “Ач” анагаах ухааны их сургуульд сурч байгаа тул сургуулиа сайн төгсөхийг хамгийн түрүүнд тавьж байгаа аж. Харин төгссөнийхөө дараа кинонд тоглох эсэх талаар эргэж бодох амлалт авчээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж