Донец хотод гарсан хүчтэй дэлбэрэлтийн төв нь Химийн бүтээгдэхүүний үйлдвэр байсан тухай Новороссийн Ардын фронтын дарга нарын нэг Константин Долгов, Донецкийн Киевын районы тэргүүн Иван Приходько нар мэдээлэв.
Ням гарийн орой болсон дэлбэрэлт хотын бүх дүүргүүд, зэргэлдээх суурингуудад сонсогдож байжээ. Маш том улбар шар мөөгөн үүл боссоны дараа чих дүлийрэм дуу гарч эргэн тойрны байрнуудын цонхуудыг цохилтын долгион хагалсан байна.
Үүний дараахан “Барууны секторын” лидер Дмитрий Ярош Facebook дэх хуудаснаа их бууны цохилтоор сайн дурынхны олон тооны техникийг устгасан гэв. Хожим дээд радын депутат Борис Филатов Донецкийн бөөнөөр галлах “Смерч” системийн пуужингаар буудсан гэжээ. “Азов” сумангийн төлөөлөгч зэвсгийн том агуулахыг устгасан гэж мэдээлсэн юм.
Донецкийн энэ химийн үйлдвэрт хуучин сумыг дахин боловсруулах мөн шинэр сум хэрэгсэл үйлдвэрлэдэг ба тэсрэх бодис тэнд хангалтай их байсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР