“Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

“Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлнэ

 

“Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх эвслийн төлөөлөгч Жон Аллен террористуудын эсрэг хуурай замын цэргийн ажиллагааг удахгүй эхлүүлэхээр болсон тухай Иорданы PETRA агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

 

Аллений хэлснээр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг сөрөг довтолгооныг Иракийн зэвсэгт хүчин холбоотнуудынхаа галын дэмжлэгтэйгээр эхлүүлэх гэнэ. Холбоотнуудын сургагч нар Иракийн цэрэг, омгийн дайчдын бэлтгэлийг хийж байгаа ажээ.

 

Олон улсын эвслийн Сири, Ирак дахь ажиллагааны явцад сүүлийн хэдэн долоо хоногийн дотор “Исламын улс” бүлэглэлийн 7000 орчим дайчдыг устгасан тухай Иорданы Нисэх хүчний командлагч генерал Мансур Салех аль-Жубур мэдээлснийг  Associated Press дамжуулсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж