Ач санах агуулгатай хуулийн төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Ач санах агуулгатай хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын дөрвөн гишүүн  ач санах агуулга бүхий ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг боловсруулснаа өнөөдөр мэдээллээ.

Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны мэдээгээр 60-аас дээш насны 151.2 мянган  ахмад басан бол 2013 онд 170 мянга болж нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан хэтийн төлөвөөр  15 жилийн дараагаас Монголын хүн ам насжих, 20 жилийн дараагаас насжилт эрчимжих төлөвтэй байна.

Ахмад  настны тоо нэмэгдэхийн хэрээр тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх  шаардлагын үүднээс  дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Ахмад настны  нийгмийн хамгааллын тухай хууль 1995 онд анх батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулсан байна. Гэхдээ энэ хууль зөвхөн халамж хүртэгч гэсэн үзэл баримтлал дээр  тулгуурласан  нь хуулийг шинэчлэн боловсруулах бас нэг шалтгаан болжээ.

Хуулийн төслийн хүрээнд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэтгэврийн харилцааг боловсронгуй  болгох, орон сууцаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сувилал амралт гэсэн таван бодлогыг баримталсан талаар хуулийн төсөл санаачлагчид мэдээллээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж