Үзэгчдийн сайн мэдэх "Карибын Тэнгисийн дээрэмчин" киноны дөрөв дэх цуврал болох “Pirates of the Caribbean: On Stranger Tides” кино нь энэ сарын 20-нд албан ёсоор АНУ-д нээлтээ хийх юм. Ахмад Jack Sparrow-ийн адал явдлын үргэлжлэл болсон энэхүү киног Америкийн найруулагч Rob Marshall найруулж, Johnny Depp, Penelope Cruz, Ian McShane, Geoffrey Rush, Kevin McNally, Astrid Berges-Frisbey, Sam Claflin, Stephen Graham, Gemma Ward, Richard Griffiths нарын жүжигчид гол дүрд нь тогложээ. “Pirates of the Caribbean: On Stranger Tides” киног “Walt Disney Pictures” бүтээжээ. Анх 2003 оноос өдгөөг хүртэл дөрвөн цуврал киног бүтээхэд 865 сая ам.доллараар бүтээсэн бол өмнөх гурван анги нь "Disney Pictures" компанид хоёр тэрбум 690 сая ам.долларын ашиг өгсөн томоохон төсөл болжээ.
Сонирхуулахад тус кино нь АНУ-д нээлтээ хийсний дараа энэ сардаа багтаан “Өргөө” кино театрын хамт олон Монголд албан ёсоор гаргахаар болжээ.
М.Урин