Ю.Цэдэнбалыг цагаатгахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбалыг цагаатгахыг уриалжээ

Төр нийгмийн нэр зүтгэлтэн Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх 2016 онд тохиохтой холбоотойгоор МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс, Монголын залуучуудын холбооноос уриалга гаргажээ.

Уриалгад “Монгол үндэстний ахуй амьдрал, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эдийн засаг сэргэн мандаж, Чингис хаанаас хойш мартагдсан монгол хүн дэлхий дахинд дахин танигдах боломжийг олгосон гавьяатан бол Ю.Цэдэнбал билээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх нэрээр эх орноос нь явуулж, нас барах хүртэл нь долоон жил хүний нутагт гэрийн хорионд байлгаж хүний эрхийг үл хүндэтгэж хэлмэгдүүлсэн. Монголчууд бид Үндсэн хуульдаа зааснаар, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, хүний эрх, шударга ёсыг дээдлэх ёстой тул Ю.Цэдэнбалыг цагаатгахыг иргэд хүлээсээр байна” гэсэн байна.

Мөн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Монгол Улсын баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэслэл байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг агсныг цагаатгах шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн түшээдээс хүсчээ.

Д.ЖАРГАЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж