Сүүлийн хагас зууны бүх Төрийн нарийн бичгийн дарга нар
Гадаад бодлогын асуудлыг судалдаг улс төр судлаачдын санал асуулгаар сүүлийн 50 жилийн дотор хамгийн тааруу, үр дүн муутай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нь Жон Керри болов. Тэдний санал асуулгын дүнг пүрэв гаригт нийтэлсэн байлаа.
Сүүлийн 50 жилд ажилласан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар
Ерөнхийлөгч Жон Кеннеди ба Линдон Жонсоны засаг барьсан 1961 – 1969 онуудад Дин Раск Төрийн нарийн бичгийн дарга байлаа. Карибийн хямралын үеэр Кубыг далайгаар бүслэх мөн Зөвлөлтийн пуужингийн цогцолборуудад агаараас цохилт өгөхийн төлөө тэр зогсож байв. Зурагт: Төрийн нарийн бичгийн дарга Дин Раск Сайгонд айлчлахаар ирэж байгаа нь, 1964.04.18. AP Photo/Horst Faas
Уильям Пирс Рожерс Төрийн нарийн бичгийн даргаар 1969-1973 онуудад Ричард Никсоны багт ажиллаж байлаа. Тэрээр араб-израилийн сөргөлдөөнийг зохицуулахаар голчлон ажиллажээ. Зураг дээр: Уильям Пирс Рожерс Израилийн ерөнхий сайд Голда Мейрин хамт. 1971.12.02. AP Photo/John Duricka
Генри Киссинжер Төрийн нарийн бичгийн даргаар ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд нарын үед 1973 – 1977 онуудад ажиллажээ. Олон улсын хурцатмал байдлыг намжаахын төлөө идэвхтэй ажилласан юм. “Вьетнамд эвлэрэл тогтооход оруулсан хувь нэмрийнх нь төлөө” тэрээр 1973 онд Нобелийн энх тайвны шагнал авчээ. Зурагт: Генри Киссинжер, Зөвлөлтийн Гадаад явдлын яамны сайд Андрей Громыко нар, Москва, 1974. 03. 25. Фотомэдээ ТАСС/Василий Егоров
Жимми Картерийн захиргааны Төрийн нарийн бичгийн даргаар 1977-1980 онуудад Сайрус Вэнс ажиллажээ. Түүний оролцоотойгоор Стратегин зэвсэглэлийг хязгаарлах хоёрдугаар гэрээ байгуулагджээ. Мөн Израль-Египетийн хоорондын Кэмп-Дэвидийн гэрээ бичигдсэн байлаа. Гэрэл зурагт: Сайрус Вэнс, Жимми Картер (баруунаас), Вашингтон, 1979.12.14. AP Photo/Dennis Cook
Эдмунд Маски 1980-1981 онуудад Жимми Картерийн ерөнхийлөгч байх үеэр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллав. Картер сонгуульд ялагдсаны дараа тэрээр тушаалаа орхижээ. Зурагт: Эдмунд Маски иран хэт даврагчдаас чөлөөлөгдсөн барьцааны хүн Ричард Куины хамт (баруунаас), 1980.07.21. AP Photo/Bob Daugherty
Рональд Рейганы захиргааны Төрийн нарийн бичгийн дарга Александр Хейг энэ тушаалыг 1981 -1982 онуудад хашиж байлаа. Энэ тушаалд тэрээр олон янзын мэдэгдэл хийж ялгарч байгаад удалгүй огцорчээ. Гэрэл зурагт: Александр Хейг (баруунаас) Израилийн ерөнхий сайд Ицхак Шамир нар, Вашингтон, 1981.11.28. AP Photo/Jeff Taylor
Жорж Шульц 1982-1989 оуудад Рональд Рейганы үеэр Төрийн нарийн бичгийн дарга байв. Түүхэнд тэрээр Никарагуад нэвтрэх талыг баригч гэдгээр оржээ. 1982 онд Леонид Брежневын оршуулах ёслолд очсон байлаа. AP Photo/Scott Stewart
Том Жорж Бушийн Төрийн нарийн бичгийн даргаар Жеймс Бейкер 1989-1992 онуудад ажиллаж байлаа. Тэр үеэр АНУ “Цөлийн шуурга” нэртэй дайныг явуулан Кувейтийг Иракийн түрэмгийллээс чөлөөлжээ. Мөн тэрээр Монголд ирэхдээ Ардчиллын лидерүүдтэй уулзаж байсан ба МоАХ-ны Эрх чөлөөний одонгоор шагнагджээ. Гэрэл зурагт Оросын ерөнхийлөгч Борис Ельцин (баруунаас) Жеймс Бейкер нар хэвлэлийн бага хурал дээр, 1992.02.17. Владимир Мусаэльян, Эдуард Песов/Фотомэдээ ТАСС
Лоуренс Иглбергер Роналд Рейгены захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар маш богино хугацаанд 1992 оны арванхоёрдугаар сарын 8-наас 1993 оны нэгдүгээр сарын 19 хүртэл ажилажээ. Зурагт: тэрээр Эдвард Шевардназетэй уулзаж байгаа нь, Нью-Йорк, 1992.09.25. AP Photo/Marty Lederhandler
Билл Клинтоны эхний бүрэн эрхийн хугацааны 1993 – 1997 онуудын Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристофер уг албанд байх үеэр НАТО-гийн өргөмжилт явагдав. Зурагт. Уоррен Кристофер, Билл Клинтон нар Шотландад болсон G7 саммит дээр, 1995.06.16. AP Photo/Marcy Nighwander
Билл Клинтоны хоёр дахь бүрэн эрхийн хугацааны 1997 – 2001 онуудын Төрийн нарийн бичгийн даргаар Мадлен Олбрайт ажилласан бөгөөд энэ тушаалыг эзэлсэн анхны эмэгтэй хүн болов. Хатуу гадаад бодлогын талыг баримталдаг. Тэр үеэр НАТО Югославыг бөмбөгдсөн билээ. Гэрэл зурагт Мадлен Олбрайт Ким Чен Иртэй Пхеньянд уулзав, 2000.10.23. AP Photo/David Guttenfelder
Бага Жорж Бушийн захиргааны Төрийн нарийн бичгийн даргаар Колин Пауэлл 2001-2005 онуудад ажиллав. НҮБ-ын АЗ-ийн шийдвэргүйгээр Саддам Хусейны дэглэмийн эсрэг ажиллагааг явуулахгүй талд тэр зогсож байсан юм. Зурагт: Колин Пауэлл Багдад дахь ЭСЯ-ны ажилтнуудтай уулзаж байгаа нь, 2004.07. AP Photo/Lloyd Francis Jr/Marine Corps Times
Бага Жорж Бушийн үеэр 2005 – 2009 онуудад Кондолиза Райс Төрийн нарийн бичгийн даргаар ажиллан “трансформын дипломатийг” идэвхитэй явуулсан ба түүний гол чиглэлийн нэг нь Ойрхи Дорнод болсон юм. AP Photo/Muhammed Muheisen
Барак Обамагийн танхимын төрийн нарийн бичгийн даргаар Хиллари Клинтон 2009 – 2013 онуудад ажиллав. Оростой харилцааны ачааллаа буулгах гэсэн оролдлогоор тэрээр дурсагдана. Энэ тушаал нь түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд нь эерэг нөлөөтэй байх. Зураг дээр: Хиллари Клинтон Оросын сайд Сергей Лавровын хамт "пере(за)грузка" товчлуурыг дарж байгаа нь, 2009 он. AP Photo
Өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, уг тушаалыг 2013 оны хоёрдугаар сарын 1-нд авчээ. Украины хямралыг зохицуулахаар оролдож байгаа. AP Photo/Jacquelyn Martin
Бэлтгэсэн Ш.МЯГМАР