Оросын ерөнхийлөгч Владимир Путин
Украины асуудлыг зохицуулах уулзалтаа ирэх лхагва гаригт хийхээр “нормандын дөрвөл” ярилцлаа. “Зарим асуудлаар” байр сууриа урьдчилан нэгтгэсэн тохиолдолд л тийм уулзалт болох ёстой гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин сануулав.
Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар баасан гаригт Москвад богино хэмжээний айлчлалт хийсний үр дүнгийн талаар зарлагдах ёстой утсаар ярьсан хуралдааны үеэр Минскийн уулзалтын талаар тохиролцсон байлаа.
Путин болох уулзалтын талаар Лукашенкотай ярилцжээ
“Нормандын форматаар” болсон ням гаригийн утсаар хийсэн хэлэлцээрийн тухай Путин Сочи хотод Белорусийн ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдээлсэн байв. “Киев, Берлин, Парисийн тэргүүнүүд утсаар ярилцсан. Үүнтэй адил зарчмаар төр засгийн тэргүүн нарын уулзалтыг Минскт хийхээр бид тохиролцлоо. Сүүлийн үед эрчимтэй ярилцсан зарим байр сууриар урьдчилан тохиролцож чадвал бид энэ лхагва гаригт уулзах бодолтой” хэмээн Путин Лукашенкод дуулгажээ.
Та өмнө нь шинжээчдийн төвшний уулзалтыг зохион байгуулж байсан шигээ энэ уулзалтыг хийхэд бидэнд туслахыг гуйя гэж Оросын ерөнхийлөгч нэмэн хэлсэн байлаа.
Архив ТАСС/ Михаил Метцель
Лукашенко: “Нормандын форматын” уулзалтыг Минскт зохих маягаар зохион байгуулна
"Би мэдэж байгаа. Саяхан хэдэн минутын өмнө Петр Порошенко надад утасдан энэ тухай хэлсэн. Донецк, Донбасс, Украины хүмүүс бидэнд гадны хүмүүс биш. Тэднийг хүнд хэцүү байдлаасаа гарахад нь бид туслах ёстой. Тиймээс та Минскийн арга хэмжээнд сэтгэл зовох зүйлгүй. Лхагва гаригийн орой гэж төлөвлөсний дагуу чинь бид зохион байгуулна. Ирээрэй” гэж Лукашенко хариуд нь хэлсэн байв. Утсаар ярилцсан тухай Франц, Германы хэвлэлийн алба мэдээлэхээр тохиролцсоныг Путин дуулгасан байлаа. “Тэд үүнийг нийтэд дуулгасан болохоор бид энэ талаар ил тод ярьж болох юм. Украины хямралыг зохицуулахаар таны хийж байгаа ажилд талархаж байна” гэж Путин талархжээ.
Нормандын форматын бусад талууд Минскийн уулзалтад бэлтгэж байгаа Парис, Берлин, Киевт албан ёсоор зарласан байлаа.
Ямар арга хэмжээ явагдах талаар талууд мэдээлээгүй байна
ХБНГУ-ын засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбертийн хэлснээр, лидерүүд “Украины зүүн хязгаарын хямралыг зохицуулах бүхий л шаардлагатай багц арга хэмжээн дээр ажиллаж байна. Тэр ажиллагаа нь ойрын лхавга гаригт “нормандын форматын” дээд хэмжээний уулзалтыг Минск зохион байгуулахаар Берлинд үргэлжилнэ” гэж Зайберт хэлжээ.
Багц арга хэмжээний тохиролцоон дээр “нормандын бүлгийн” удирдлага утсаар санал солилцлоо хэмээн Елисейн ордон мэдээлсэн байв.
Москва саммитийн явцад чухал шийдвэр гарна гэж найдаж байна
“Нормандын форматын” саммитаар чухал шийдвэр гаргана гэж Москва найдаж буйг Сергей Лавров Мюнхен хотноо сэтгүүлчдэд мэдээллээ.
"Украины хямралыг зохицуулах Оросын ерөнхийлөгчийн идэвхитэй санаачлага чармайлтаар явагдаж байна. Хэд хоногийн өмнө түүний лидерүүдэд илгээсэн санаачлага баасан гаригт Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нарын хамт Москвад яригдсан. Кремлийн уулзалтаар бямба гаригт шинжээчдийн төвшинд эрчимтэй ажиллаа. Лидерүүд утсаар ярилцан хэлэлцэгдэж буй асуудлыг тус бүрчлэн авч ярилцлаа” хэмээн Лавров мэдээлжээ.
Түүний хэлснээр, Европын улстөрчдийн ихэнх нь Украинд зэвсэг нийлүүлэх талд сөргөөр хандаж байгаа гэнэ. Сөргөлдөөний бүсэд нийлүүлэгдсэн зэвсэг “муу гарт орж байсан” гэх жишээг тэр санууллаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР