Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад /II.06/ УИХ-ын гишүүн Б.Ганбатын хэлсэн үг олон нийтийг дургүйцлийг хүргэлээ. Хууль санаачлагчид монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бол эрхэм гишүүн Б.Ганбат өөр бодолтой гэнэ. Тэрээр энэ тухайгаа “…Эдийн засаг хүнд байхад энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу. Өнгөрсөн улирсантай зууралдаад байвал урагшаа явахгүй. Хүүхдүүдээ яаж зовоох гээд байгаа юм бэ. Араб бичгээс эх аваад, Уйгаржингаар дамжаад ирсэн бичгийг Монгол бичиг гэж ойлгож болох уу…” гэж тайлбарлаад, олны шүүмжлэлд булуулах шахав. Хэлье гэж хэлсэн үг үү, хэл нь халтираад хэлсэн үг үү? Монгол бичиг араб бичгээс гаралтай гэж…