Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж, “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр үргэлжлэх юм.
Өргөтгөсөн худалдаанд Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ, "Сүү", “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, "Алтан тариа" ХК, "Оргио", "Мах импекс" ХХК гэх мэт компаниуд оролцож байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм байна.
Ч.БОЛОР