
Санхүүгийн дэмжлэг нь ирээдүйд эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж үзэж байгаа эдийн засагчид байгаа. Зээлийн хүү бага, байгаа нь орон сууцны үнийг өсгөж, үл хөдлөх хөрөнгийн хиймэл хөөрөгдөл үүсгэж эдийн засгийн хөөс үүсгэх вий гэж эдийн засагчид болгоомжилж байгаа талаар “BBC” агентлаг мэдээлсэн. Тиймээс Бээжингийн бодлого боловсруулагчид төв банкны зээлийн хүүгээ өсгөж, хэт хурдан өсөлтийг сааруулах бодлого барьж магадгүй. Хэрвээ Хятадын засгийн газрын бодлого амжилттай хэрэгжвэл Хятад энэ жил дэлхийн хамгийн том эдийн засаг гэсэн цолийг Японоос авч өмнө нь гишгэж магадгүй байна.
Энэ талаар мэдээлэл хийсэн Хятадын Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөлгч LI Xiaochao “энэ бол үндэсний эдийн засгийн сэргэлтийн түүхэн мөч” хэмээн хэлээд “энэ нь бүтэн жилийн зорилтод хүрэх сайн суурь болох болно” гэж мэдэгдсэн.
Т.Бадрах