Таксины жолоочийн биед халджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.08-нд нийтлэгдсэн

Таксины жолоочийн биед халджээ

Таксины жолоочийн биед хүйтэн мэс ашиглан халдаж автомашиныг нь дээрэмдсэн хэрэг өчигдөр/II.07/ гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Улаанчулуутын хогийн цэгийн жижүүрийн байранд 22 настай таксины жолооч мэсний шархтайгаар ирж тусламж хүссэн байна. Жолоочийн биеийн байдал хүндэвтэр ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар таксины жолоочийн биед 100 орчим мянган төгрөг байсан бөгөөд автомашиныг нь эрэн сурвалжилж эхэлжээ.

Д.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж