Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч суларна.
2015 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус, говийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч суларна.
2015 оны 02 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-29 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
2015 оны 02 дугаар сарын 9-нөөс 2 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Мөс нимгэн байгааг анхааруулав
2015 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсантай холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтэйн нурууны баруун хажуугийн Хараа гол, Дархан-Уул аймаг орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-5 см, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй тухай мэдээг Ус судлалын сектороос ирүүлсэн байна. Харин цас их орсны улмаас улсын болоод орон нутгийн чанартай зам, даваа хаагдсан тохиолдол гараагүй байна.
2015 он гарсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Булган аймгийн Орхон сум, Ховд аймгийн Чандмань сум, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт автомашин голын мөс цөмөрсний улмаас явах боломжгүй болсон тухай дуудлагаар аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 25 иргэний амь, нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Иймд Монгол түмний сар шинийн баяр ойртож хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед иргэд баталгаат зам, гүүрээр зорчих, гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Тав хоногийн цаг агаарын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР