AirAsia онгоцны хоёр нисгэгчийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.07-нд нийтлэгдсэн

AirAsia онгоцны хоёр нисгэгчийн цогцсыг олжээ

Индонезийн аврагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүйрсэн AirAsia компанийн агаарын хөлгийн хоёр нисэгчийн цогцсыг олжээ. Мэдээний "Детик" портал энэ тухай хоёрдугаар сарын 7-нд мэдээлжээ.

 

Онгоцны “хар хайрцаг ослын тухай тодорхой мэдээллийг бичжээ.

EPA/KHAIRUL BASYAR

 

Индонезийн Үндэс эрэл ба аврах агентлагийн мэдээгээр, нисгэгч нарын цогцос онгоцны бүхээгээс олдсон бөгөөд нэг нь жолоогоо бариад суусан байжээ. Тэр нь ослын үеэр багийн дарга өөрийн байраа орхисон гэх таамаглалыг батлах баримт болж байна. Онгоцны удирдлагыг хоёрдугаар нисгэгч нь гартаа авсан байж таарав.

 

“Хохирогчдыг хайх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж Эрлийн албаны тэргүүн Бамбанг Соэлисти дахин мэдэгдэв. Түүний хэлснээр, одоо амь үрэгдсэн 98 хүний цогцос олдоод байгаа юм. Онгоцонд 162 зорчигч, багийн долоон гишүүн явсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж