Түүнээс NY Magazine-ын сэтгүүлч цөөн асуултад хариулт авсныг хүргэе.
-Justin Bieber та хоёрыг хамт кинонд тоглоно гэсэн яриа гараад байгаа?
-Тийм ээ. Бид хамтдаа кинонд тоглох гэж байгаа. Paramount-ын кинонд хамтран ажиллахаар яригдаж эхлээд байгаа. Энэ бол үнэхээр сайхан санаа. Бид бүгд дэмжиж байгаа. Тэр надад өөрийн видеонуудаа явуулсан. Үнэхээр авьяастай юм байна лээ.
-Та энэ киноныхоо талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Үгүй дээ. Бид цаг нь болохоор танилцуулна.
-Инээдмийн юм уу эсвэл уянгын кино юу?
-Чи мэдэхийг хүсч байна уу? Үнэхээр сонирхолтой санагдаж байгаа биз дээ. Кино бүтээгчид энэ талаар удахгүй мэдээлэх байх. Тэрийг хүлээвэл яасан юм бэ? Би хэлмээргүй байна.
-Та дуулж бүжиглэх үү?
-Үгүй ээ. Би арай өөр зүйл хийнэ.