Тайландын хааны нохойг чандарлав

Хуучирсан мэдээ: 2015.02.07-нд нийтлэгдсэн

Тайландын хааны нохойг чандарлав

Маха Вачиралонгкорн ( төвд нь)
Фото: Chaiwat Subprasom / Reuters

Тайландын хаан ширээг залгамжлагч жонон Махи Вачиралонгкорны хайртай нохойг чандарлан оршуулжээ хэмээн The Guardian сонин бичлээ. Эзэн нь Нисэхийн маршал цол олгосон Фу Фу нэртэй пудель нохой 17 настай байжээ. Нохойг буддын ёс заншлын дагуу үхснээс нь дөрөв хоногийн дараа оршуулжээ.

 

Сонинд өгүүлснээр, хамжлагатнуудынхаа дунд нэр хүнд муутай жононг нохойн үхлээс хойш олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэх болжээ. Тэд амьтны үхлийг гунигт инээдэм гэх утгаар бичиж байна. Тус орны хуулиар хааны гэр бүлийнхнийг шууд шүүмжлэхийг хориглосон байгаа юм.

 

 

 

Маршал Фу Фу амьд байхдаа албан ёсны бүх арга хэмжээнд өөрт нь тааруулан оёсон цэргийн дүрэмт хувцастайгаар байлцдаг байлаа. 2009 онд жонон Махи эхнэрийнхээ хамт нохойны төрсөн өдрийг нэжгэр тэмдэглсэн видео хит болж байлаа. Тэрхүү бичлэгт жоногийн эхнэр унтлагийн хувцастай Фу Фу-д баярын бялуу өгч байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж